Засгийн газарт зургаан сайдын суудал онгойно

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Засгийн газарт зургаан сайдын суудал онгойно

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа зарласнаар тус намын гишүүдийн эзэлж байсан зургаан сайд, мөн дэд сайдуудын суудал онгойх гэж байна.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарын оронд сайд томилох асуудал МАН-д үүсч байна.

Мөн Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Н.Ариунсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нарын суудал шинэ эзнээ хүлээхээр боллоо.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж