Б.Одхүү начин батлан даалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Б.Одхүү начин батлан даалтад гарчээ

Хүн зодож танхайрсан хэргээр цагдан хоригдож байсан улсын начин Б.Одхүү батлан даалтад гарчээ. Тэрбээр саяхан Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилд оролцоод явж байсан гэнэ. Улсын начин Б.Одхүү “River Sounds” клубт өнгөрсөн оны наймдугаар сарын 13-нд хүн зодож танхайрсан хэрэгт холбогдсон талаар мэдээлсэн. Түүнийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. “River Sounds” клубт танхайрсан тэрбээр тус клубын арын хаалгаар зугтсан. Цагдаагийнхан түүнийг хэсэг хугацаанд эрэн сурвалжилж, баривчлан 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ. Түүний танхайрсан гэх хэрэг ганц нэгээр дуусахгүй. Өмнө нь удаа дараа хэрэгт холбогдож байсан юм.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж