Монгол Улсын Морин хуурын чуулгын нумт хөгжимчид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Novel Melody” нэртэй шинэ тоглолтоо үзэгчдэд сонирхуулсан. Тэгвэл энэхүү тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Морин хуурын чуулгын нумт хөгжимчид энэ сарын 20, 21-нд Улсын филармонид “Novel Melody” тоглолтоо хоёр өдөр хийх аж. Тоглолтын тасалбар 20,000 төгрөг бөгөөд Улсын Филармонийн кассаар худалдаалж байна.
Энэхүү тоглолтод хойд, Өмнөд Америкийн шинэ цагийн хөгжмийн төлөөлөгчид болох Astor Piazolla, George Gerswin, Carlos Garden, Louis Armstrong, Dave Brubeck, Burt Bacharach, Jarge Ben, Michael Jackson-ийг хөгжмүүд эгшиглэх юм.
Тоглолтын бичлэгээс ЭНД дарж үзнэ үү.
М.Урин