Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас шүүхийг сурвалжлах мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэх зорилгоор зохион байгуулсан “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалтад 2010-2011 онд амжилттай суралцсан сэтгүүлчдэд гэрчилгээ олгоно. Гэрчилгээг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд болох сургалтын үеэр гардуулах юм байна. 2010 оноос хойш хууль эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд зориулж 16 удаагийн сургалт хийжээ. Тухайлбал Шүүх эрх мэдэл, Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллага, Эрүүгийн гэмт хэргийн тухай ойлголт, Эрх зүй болон шүүхийн тогтолцоо, Шүүхийн хүний нөөцийн асуудал, Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал Шүүгч, хуульчийн ёс зүй, Иргэний хэргийн практик сургалт, Хан-Уул дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах, Захиргааны хэргийн практик хичээл, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүгийн хэргийн практик хичээл, Баянзүрх дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах сургалтууд багтсан байна. Дээрх цувралт сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 20-иод сэтгүүлч хамрагдаж, маргааш гэрчилгээгээ авахаар болжээ.
С.Отгон