“Mongolian Open-2012” тэмцээний хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Mongolian Open-2012” тэмцээний хөтөлбөр

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Mongolian Open” нэрээр шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, олон орны шилдэг тамирчдыг далласан билээ. Улмаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны тэмцээн, уралдааны хуанлид багтсанаар энэ жил FILA-д бүртгэлтэй “А” зэрэглэлийн албан ёсны олон улсын тэмцээн болж, зохиогдох юм. Нэгдүгээр сарын 14, 15-нд Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох “Mongolian Open-2012” тэмцээнд одоогийн байдлаар ОХУ, АНУ, Япон, Хятад, Болгар, Румын, Чех, Иран, БНАСАУ, Франц, Казахстан зэрэг 15 орны баг тамирчид хүрэлцэн ирж, оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

“Mongolian Open-2012” тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя.

2012 оны нэгдүгээр сарын 14, бямба гариг

09.00-13.00 – Эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 67 кг-ын жингийн тойргийн барилдаанууд

15.30-16.00 – Тэмцээний үргэлжлэл

16.00-16.30 – Тэмцээний нээлтийн ажиллагаа

16.30 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

2012 оны нэгдүгээр сарын 15, ням гариг

09.00-13.00 – Эрэгтэйчүүдийн 60, 74, 96 кг, эмэгтэйчүүдийн 51, 59, 63, 72 кг-ын жингийн тойргийн барилдаанууд

15.30 – Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж