Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Гал унтраагч

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг Өмнөд Солонгост эмч­лүүлж байх хойгуур нь “Ажлаас нь хална, ха­лахгүй” гэсэн яриа саарал ордноор ид хүчээ авч байсан ч тэгэсхийгээд намжсан. Гэхдээ ийм яриа гарах болсон шалтгааныг “Засгийн газрын нэгэн сайдыг хэлсэн үгэндээ хүрэхээр зүтгэж байгаагийн илрэл” гэж тухайн үед олон хүн тайлбарлаж байв. Буруу зүйл хийгээгүй байхад нь хэн нэгний хэлсэндээ хүрэх шалтгаанд үндэслэж ажлаас нь хална гэдэг байж болохгүй. Түүнийг ийнхүү ад, шоо үзэгдэх үед “Ерөнхий сайд байсан П.Гэндэнгийн зээ хүү бөгөөд    МУИС-ийн ректор байсан Н.Содномын хүү гэдгээр нь гадуурхаж байна” гэх хүн ч цөөнгүй байсан юм. С.Энхбат Цөмийн энергийн газрыг муугүй авч яваа нэгэн учир ирэнгүүтээ л байгууллагаа цэгцэнд нь оруулж эхэллээ. Тэрбээр ажилдаа орсон даруйдаа Цөмийн технологийн газ­рын дарга Г.Манлайжав, Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баяр­­баясгалан нарыг ажлаас нь чө­­лөөлжээ. Үндэслэл нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ташаа мэдээлэл өгсөн гэх. Ямартай ч эзгүй хойгуур нь авалцаад байсан галыг тэрбээр ийн унтрааж чадлаа. Шударгаараа алдартай эрхэм маань хэн нэгний хэлснээр ажлаа өгчихдөг нэгэн биш гэдгээ хангалттай но­толлоо гэж хэлж болох юм. Түүнийг “Ажлаа авангуутаа дарга нараа хал­сан нь арьсаа хамгаалахын тулд хийсэн үйлдэл” гэх зэргээр тайл­барлаж байгаа ч үнэн хэзээд ялдаг гэдгийг сануулах нь илүүц биз.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж