АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттан дүүрэг дэхь прокурорын алба “Goldman Sachs” компанийн бондын худалдаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. “Goldman Sachs” компанийн будилаантай арилжааны талаар АНУ-ын Хувьцаа, биржийн комисс анх мэдээлж, энэ талын шалгалт хийлгүүлэх хүсэлт гаргасан юм. Шалгалт дөнгөж эхэлж байна гэж нэрээ хэлээгүй эх сурвалж “Associated Press” агентлагт мэдээлсэн. Өчигдөр АНУ-ын Сенатад 62 хууль тогтоогч оролцсон сонсголоор “Goldman Sachs” компанийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд тус компанийг гэмт хэрэг хийсэн талаар шалгалт оруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.
Т.САНАА
Холбоотой мэдээ