
Өнгөрөгч 9 сард нэгэн сургуулийн сурагч охин бээр Ли Велл өөрийг нь 6 настай байхад хүчирхийлсэн хэмээн мэдэгдсэнээр жүжигчинд хавтаст хэрэг нээсэн юм. Майкл тулгаж буй ялыг буруушааж, өөрийн гэм буруугүйг нотлохын тулд бүхий л чадлаа дайчилна хэмээн мэдэгдэж байсан юм. Шүүхийн мөрдлөгийн үеэр түүнээс эхнэр нь салж явсан билээ.
“Coronation street” кинонд Ли Велл 28 жилийн туршид механикч Кевин Вебстерийн дүрд тоглож байгаа бөгөөд 1960 онд эхэлсэн энэ савангийн дуурь 2009 оны 1 сард 7000 дахь ангиа толилуулж байсан юм.
Уг олон ангитын 1940 онд зохиогдсон үндсэн хөгжим нэгдүгээр ангиасаа хойш огтхон ч өөрчлөгдөөгүй, мөн Oueen хамтлаг I Want To Break Free дууныхаа клипт энэ киноны тайз, хэрэгслийг ашигласан зэрэг олон сонирхолтой баримт энэ кинотой холбоотой.
Эх сурвалж: The People