МЖБХ-ноос 2012 онд 53 тэмцээн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

МЖБХ-ноос 2012 онд 53 тэмцээн зохион байгуулна

Монголын жүдо бөхийн холбооноос 2012 онд улсын хэмжээнд зохион байгуулах уралдаан, тэмцээний календарчилсан төлөвлөгөөг гаргаж, баталжээ. Тус холбооноос энэ жил насанд хүрэгчид, залуучууд, оюутны болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс гадна Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны хөтөлбөрт багтсан “Chinggis khan-2012” дэлхийн цомын тэмцээнийг  зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан байна. МЖБХ-ноос энэ жил УАШТ-үүдээс гадна, бүсийн, аймгийн, дүүргийн аварга шалгаруулах, нэрэмжит тэмцээн гээд нийт 53 тэмцээн зохион байгуулна. Оны хамгийн ууган тэмцээн нэгдүгээр сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт болох Дэлхийн зөн, Политехникийн коллежийн нэрэмжит тэмцээн байх бол хамгийн отгон нь болох Ч.Машбатын нэрэмжит “Боржин кап” өсвөр үеийн тэмцээн ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо болох ажээ. Харин насанд хүрэгчдийн УАШТ-ий тухайд гуравдугаар сарын 19-21-нд болно. Энэ жил Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 249 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Монголын бүх ард түмний XIII их наадмыг зохион байгуулах болсон. Тиймээс тус наадмын хөтөлбөрт багтсан спорт төрлүүдийн УАШТ нь бүх ард түмний спортын их наадмын хүрээнд зохиогдох юм.

Монголын жүдо бөхийн холбооноос 2012 онд зохион байгуулах тэмцээний хуваарийг бүрэн эхээр нь хүргэж байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж