Эрдэнэт хүмүүний давхраатайхан бие элсэнд… буюу Карл Жарын баримлууд

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хүмүүний давхраатайхан бие элсэнд… буюу Карл Жарын баримлууд

Эрдэнэт хүмүүний давхраатай биес – Карл Жарагийн элсэн баримал

Элсэн баримал бүтээх нь гэнэн томоогүй үйл мэт. Урлагийн энэ эмзэг бүтээл тун удалгүй бутардаг ч үлдэгдлээр нь дахин туурвил босгож болохоос гадна хүний сэтгэл зүйд хүрзээр зэвсэглэн халдаж болдог онцлогтой.

Америк барималч Карл Жара элсэн баримлаас гадна модон сийлбэр хийдэг нь түүний амжиргаа “улирлын шинжгүй” болохыг илтгэнэ. Тэрээр улиг болсон наран шарлагын сэдвээс татгалзаж, ямар нэгэн санаанд оромгүй зүйл босгохыг хичээдэг гэнэ.

“Аймаар” хөөрхөн элсэн баримал – Карл Жара

Коллежэд байхаасаа элстэй ноцолдсон Карл уг нь чимэглэл зураач, график дизайнер болох төлөвлөгөөтэй байсан ч элстэй нөхцөхийг илүүд үзсэн нь оножээ. Түүний тэргүүнд дэлхийн аваргын 9 ч титэм гялалзаж байна.

Эх сурвалж: www.thisiscolossal.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж