“Hyundai”-н борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Hyundai”-н борлуулалт буурчээ

Япон,
Тайландад болсон байгалийн гамшгаас үүдэн “Toyota” болон “Honda”
автомашины худалдаа АНУ-д 2011 онд эрс буурсан үзүүлэлт гарчээ. Дээрх
автомашин үйлдвэрлэгчдийн худалдаа 2010 оныхтой харьцуулахад өнгөрсөн
онд 7 хувиар буурсан байна. Харин “Toyota” болон “Honda”-ийн хүчтэй
өрсөлдөгч “Nissan”-ы худалдаа эрс өсчээ. Мөн Өмнөд Солонгосын “Hyundai”
компанийн худалдаанд ч мөн харьцангуй сайн үзүүлэлт гарсан гэнэ.
Өнгөрсөн онд АНУ-д автомашины худалдаа өмнөх жилийнхээс 10 хувиар өсч,
12.8 саяд хүрчээ. Өнгөрсөн сард Японы “Toyota” үйлдвэрлэлээ 20 хувиар
өсгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн ч хөл дээрээ босоход багагүй хугацаа
шаардлагатай юм. “Toyota” дэлхийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том улс
хэмээх алдраа АНУ-ын “General Motors”-т алдаад байгаа билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж