Дэлхийн баячуудын тэн хагас нь АНУ-д амьдардаг гэнэ. Дэлхийн банкны эдийн засагч Бранко Миланович “The Haves and the Have-Nots” номондоо АНУ-д 29 сая тэрбумнууд амьдардаг гэсэн судалгааг иш татсан байна. Харин Германд дөрвөн сая баян хүн байдаг бол бусад дийлэнх нь хувь нь Европ, Латин Америк болон Азийн бусад орнуудад байдаг ажээ. Хамгийн хачирхалтай нь дэлхийн хүн амын дийлэнх хувийг эзэлдэг Африк, Хятад, Энэтхэгт баячууд бараг байдаггүй гэсэн статистик судалгаа гарчээ. Хятад, Энэтхэг зэрэг орнууд эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр дээгүүр явж байгаа учраас хүн амын багагүй хувь нь баячуудын эгнээнд шилжиж буй нь гарцаагүй. Гэвч хөгжиж буй дээрх орнууд бүр нойлоос эхэлсэн тул дунд давхаргын хүрээ ч мөн дөнгөж тэлж байгаа ажээ. Хэрэв та жилд татвараас гадна 34,000 ам.долларын орлого олдог бол дэлхийн хүн амын нэг хувийг эзэлдэг баячуудын эгнээнд орох боломжтой. Харин дөрвөн ам бүлтэй гэр бүлийн хувьд жилд 136,000 ам.долларын орлого олохоос нааш баян болохгүй гэнэ.
Н.Энх