Жилд 30 мянган кВт цаг цахилгаан импортолжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Жилд 30 мянган кВт цаг цахилгаан импортолжээ

Гаалийн ерөнхий газрын харъяа Дорнод дахь Гаалийн газарт Дорнод аймгийн Баян-уул сумын нутаг дэвсгэрт байрлах "Ульхан-Майхан"-ны хилийн боомтоор Оросын холбооны улсаас цахилгаан импортлох тусгай зөвшөөрлөө сунгуулжээ. Тус газрын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсныг Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлөөр хэлэлцээд 2010 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс найман  жилийн хугацаагаар сунгажээ. Дорнод аймгийн Гаалийн газар нь "Ульхан-Майхан"-ы хилийн боомтоор жилд дунджаар 30 гаруй мянган кВт.цаг цахилгаан эрчим хүчийг импортлож тус хилийн боомтод байрлах Гаалийн байгууллага, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналтын газар, гадаадын иргэд харъяатын асуудал эрхлэх алба зэрэг хэрэглэгчдийг хангадаг  байна.  
   
Д.Цэц      
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж