“Петровис”-ын ханхүү хүн зодож, танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Петровис”-ын ханхүү хүн зодож, танхайрчээ

Монголын нефтийн салбарын төмөр хатагтай Ж.Оюунгэрэл яахын аргагүй Монголын толгой баячууд хийгээд томоохон бизнесмэний нэгд тооцогдох мэдлэг боловсролтой эмэгтэй. Аминаасаа илүү хайрладаг хүү, охин хоёроо бусдаас толгой дээгүүр амьдруулах гэж зүтгэж яваа нэр төртэй бизнесмэний газар дээрх ганц хүү харин ээжийнхээ чихийг  нэлээд халууцуулдаг нэгэн бололтой. Түүнийг Б.Дөлгөөн гэдэг бөгөөд найз нөхөд нь Дүүк хэмээн дууддаг гэдэг.  Нэлээд хэдэн жилийн өмнө “Нохойн орон” киногоороо алдаршсан нэрт сэтгүүлч Д.Төрмөнхийн охин загвар өмсөгч Б.Номунзултай гэрлэж, хөлгүй их хурим найр хийн, эгчээсээ түрүүнд ээж, аавдаа ачийн зулай үнэрлүүлсэн энэ эр одоо хэр томоожоогүй нь тоогүй. Ердөө саяхан, шинэ оны гарахын өмнө, арванхоёрдугаар сарын 28-ны үдэш ноён Б.Дөлгөөн “Metropolis” шөнийн клубт зугаалж яваад бусадтай маргалдан, хүний толгой тархи руу шилэн аягаар цохиж, нүүр, нүдийг нь хүнд гэмтээжээ.

Ямартай ч цагдаагийн байгууллагад энэ хэргийн талаар бүртгэгдсэн байгаа аж. Хэдийгээр Б.Дөлгөөн мэт баячуудын олон хүүхдүүдийг баруунд өндөр боловсрол эзэмшсэн хэмээн цоллодог ч хэтэвч зузаантай барууны боловсролтонгуудын бодит төрх ийм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж