“Улс төрийн тойм” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, тоймч С.Баттулга өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. Түүний сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан туршлага, чадварыг нь ийнхүү төр үнэлэв. Манай сониныг анх үүсгэн байгуулж, суурийг нь тавилцсан хүн бол яах аргагүй С.Баттулга тоймч. Тэрбээр улс төрийн сэдвээр тойм нийтлэл олныг бичиж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Сонины ноён нуруу болж, өөрийн мэдлэг, авъяасаараа тулгын галыг нь бадрааж яваа С.Баттулга тоймчдоо хамт олных нь зүгээс цаашдын ажил, амьдралд нь томоос том амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин