Фото © GMT Productions
Киног зохиолч Шанталь Томагийн ижил нэрт романаар сэдэвлэн бүтээжээ. Уг номоороо зохиолч эмэгтэй Феминий шагнал хүртэж байсан юм.
Романы үйл явдал Францын Их Хувьсгалын эхний өдрүүдэд (1789 оны 7 сарын 14-16) айж балмагдсан Версаль ордонд өрнөнө. Гол баатар нь Мариа-Антуанетта хатан хаан болон түүний шивэгчин, зохиолд өгүүлэгчийн дүрээр гарч байгаа Сидони Лабборд нар юм.
Бенуа Жакогийн бүтээлд тэднийг Диана Крюгер, Леа Сайду нар амилуулсан байна. Энэ кино Их наадмын үндсэн хөтөлбөрт багтсан бөгөөд Брильянте Мендосагийн (Филиппин) “Олзны хүн”, найруулагч Эдвиний (Индонези) “Амьтны хүрээлэн” зэрэг кинотой цуг гол шагналд нэр дэвшин өрсөлдөж байгаа бүтээл юм.
Эх сурвалж: www.variety.com