Дэлхийн шилдэг найман балетчны нэг, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр 17.00 цагт Монголд ирэх нь ээ. Тэрбээр өнгөрсөн онд “Монголын балетын хөгжил сан”-г байгуулж, анх удаа Монголд олон улсын балетын фестивалийг амжилттай зохион байгуулсан. Харин энэ удаад Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохог Монголд урьжээ. Тэд энэ сарын 14-нд А.Аданы “Жизель” балетад бүжиглэх юм.
Д.Алтанхуяг, Тамара Рохо нарын гоцлох А.Аданы “Жизель” балет энэ сарын 14-нд 15.00, 19.00 цагт тоглох бөгөөд тасалбар партер 120,000 төгрөг, ложа 90,000 төгрөг, хоёр давхрын голын суудал 40,000 төгрөг, захын суудлууд 20-30,000 төгрөгийн үнэтэй байна.
М.Дөл