Газрын тосны үйлдвэр байгуулах тогтоолыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Газрын тосны үйлдвэр байгуулах тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 87.8 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Уг тогтоолыг батлах үед чуулганы хуралдаанд 41 гишүүн оролцож санал өгснөөс 87.8 хувийнх нь дэмжлэг хүлээж батлагдсан юм. Одоо харин Засгийн газрын хувьд газрын тосны үйлдвэр байгуулах том ажлаа эхлүүлэх үүрэг хүлээж байна.

Ямар ч байсан Засгийн газраас барьж буй бодлогоор Дархан-Уул аймаг, Дорнод аймагт тус бүр газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөөд буй. Дархан-Уул аймагт баригдах газрын тосны үйлдвэр байгуулах шавыг өнгөрсөн оны намар тавьсан. Харин Дорнод аймагт байгуулах газрын тосны үйлдвэр байгуулах бодлогыг хувийн хэвшлүүд дэмжин, саналаа ирүүлээд буй.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж