Өвлийн худалдааны сар энэ мягмар гаригт Бельгид эхэлжээ. Үнэ буулгасан улирлын худалдаагаа “сольдо” гэж нэрлэдэг ба жилд хоёр удаа нэг ба долдугаар сард явагдан бүтэн сар үргэлжилдэг. Даваа гариг тэнд амралтын өдөр байснаас худалдаа 3-ний өдөр нээгдсэн байна. Өвлийн бөөний худалдаагаар дэлгүүрийн эзэд зарим барааны үнийг 70 хувиар буулгасан байна. Хямралтай байгаа ч нутгийнхан худалдаанд маш идэвхтэй оролцож байна. Өвлийн худалдааны сар даваа гаригт Италид нээгдсэн байна.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин