“N Fashion”-ийн хатагтай

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“N Fashion”-ийн хатагтай

Нэг хэсэг дуучин Э.Минжинсортой хамтран уран бүтээлээ туурвиж явсан дуучин Р.Номин-Эрдэнэ сүүлийн жилүүдэд уран бүтээл гэхээсээ илүүтэй “N Fashion” нэртэй өөрийн нэрийн дэлгүүрээ нээж, “Өгөх өдөр” төрийн бус байгууллагыг найзуудынхаа хамт байгуулж, буяны арга хэмжээг зохион байгуулах болсон. Дуучин бүсгүйгээс бизнес хатагтай болсон Номикогийн дэлгүүр өргөжиж шинэ салбараа өнгөрсөн онд нээж байсан. Монголын урлаг соёлын бүсгүйчүүдийн байнгын үйлчлүүлэх дуртай “N Fashion” дэлгүүрийн хатагтай Номико өөрөө ч сайхан хувцаслаж, стиль, имижээ ихээхэн анхаарах болсон.

Сонсоод байх нь ээ, сүүлийн үед эргээд уран бүтээлдээ орж, Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн сурагч байсан “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдтой хамтран ажиллахаар болсон сурагтай. Түүний шинэ цомогт нь ангийн анд Д.Болд нь тусалж өгөхөөр болсон юм байх.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж