Алжирийн цэргийнхэн “Аль-Каида”-гийн лидерийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Алжирийн цэргийнхэн “Аль-Каида”-гийн лидерийг устгажээ

Алжирийн цэргийнхэн Хойд Африк дахь “Аль-Каида” сүлжээний лидерүүдийн нэг Мухаммад Урамданийг орлогчийнх нь хамт устгасан  тухай нэгдүгээр сарын 2-нд мэдээлэв.

Цэргийнхэн лидерийн хөдөлгөөний талаар шуурхай мэдээлэл авч Кабиле мужид отолт хийжээ. Тэднийг буудан устгасан ба харин цэргийнхний талаас хохирол гарсан эсэхийг мэдээлсэнгүй. Мухаммад Урамдане (40) 1992 оны Алжирийн иргэнихй дайнд оролцсон ба Аль-Хичхаче гэх нэрээр алдартай гэнэ. Тэрээр Кабиле мужид хэд хэдэн аллага зохион байгуулжээ.

Мөн энэ өдөр Алжирийн шүүх “Аль-Каидагийн” өөр нэг лидер Абдельхамид Абу Зиядад бүх насаар нь хорих ялыг эчнээ ноогдуулсан байна. Тэр 2003 онд гадаадын 32 хүнийг барьцаалсан, мөн олон удаа ийм ажиллагааг зохион байгуулсан гээд тийм ял авсан байна. Мөн  Абу Зиядагийн таван хамаатанд тус бүр 10 жилийн хорих ялыг сонсгожээ.

 Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж