Оюутолгойн хамгаалалтын ажилчид хоолонд хорджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хамгаалалтын ажилчид хоолонд хорджээ

Энэ талаар хуучнаар “Айвенхоу майнз Монголия инк” буюу одоо “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад өнгөрөгч ням гаригт 28 хүнд хоолны хордлогоны шинж тэмдэг илэрчээ. Хордлого гарангуут тус ордын кэмпэд байрлах олон улсын “SOS” эмнэлгийнхэн хордлого авсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, одоогоор зарим нь Өмнөговь аймгийн Даланзадгадын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Хордлого гарсан талаар орон нутгийн болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт яаралтай, мэдэгдэж, шинжилгээний дээж явуулсан байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Хордсон бүх хүн “Бамбай” хамгаалалтын албанд ажилладаг. Тус компани орд газрын харуул хамгаалалтын ажлыг гэрээгээр гүйцэтгэдэг. Ажилтнуудад кэмпийн төв гал тогооноос хоолоо харуулууд руу хүргэж өгдөг. Уг зөөврийн хоолыг идсэн хүмүүс хордлого авсан аж.
“Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч, шинжилгээний эцсийн дүн гарахыг хүлээж байна. Хүмүүсийн бие гайгүй байгаа. Бид орон нутгийн мэргэжлийн хяналтынхан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай нягт хамтран ажиллаж байгаа” гэж “Оюутолгой” ХК-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Одгэрэл хэллээ.
А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж