Төв аймгийн замд осол гарч, хүний амь эрсэдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Төв аймгийн замд осол гарч, хүний амь эрсэдлээ

Төв аймгийн  Баяндэлгэр сумын нутаг
Тогосын хоолой гэдэг газар  өнгөрсөн шөнийн 01.00 цагийн орчим осол
гарч, хүний амь эрсэджээ. Тодруулбал, 60-45 УНМ улсын дугаартай Hyundai
Porter маркийн автомашины жолооч Ц.Оюунбат нь зам дээр зогсож байсан
37-30 СҮА улсын дугаартай Hyundai Truck маркийн автомашины араас мөргөж,
31 настай эрэгтэй Оюунбат нас барсан байна. Харин нэр хаяг тодорхойгүй
зорчигч 30 настай эрэгтэй   хүнд гэмтжээ. Хэргийг  Багануур дүүргийн
Цагдаагийн хэлтэст  шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж