Нийслэл хотод өнгөрсөн шөнө гал түймрийн тав, зөрчлийн хоёр дуудлагатай, орон нутагт дуудлагагүй байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ес дүгээр гудамжинд иргэн Л-ын 39-44 УБЭ улсын дугаартай Портер загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дүгээр ангийн салаа, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 12 дугаар гудамжинд иргэн Г-гийн 7х8 тетрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаа, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 27 дугаар гудамжинд иргэн М-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаа Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитын 30 дугаар гудамжинд иргэн Т-гийн таван ханатай гэр шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн салаа, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн нэгдүгээр гудамжинд иргэн Г-ийн таван ханатай гэр бүрэн шатаж байсныг Аврах, гал унтраах 30 дугаар ангийн салаа тус тус унтраасан байна.