Топ модель Пүрэвсүрэн экс нөхөр Мянганбаярын шинэ гэргий Ариунцэцэгт атаархав бололтой. Олны хэл амнаас зугтсан мисс Ариунцэцэг бяцхан Хайрмаа охинтойгоо хамт Сингапурт амьдарч байгаа бөгөөд хаа нэг нутагтаа ирж охиноо аавтай нь уулзуулчихаад буцчихдаг гэнэ. Хайрмаа охин Мянганбаярын тав дахь хүүхэд юм. Хосууд охиндоо өөрсдийнхөө хувиршгүй хайрыг бэлгэдэж Хайрмаа гэсэн нэрийг хайрласан аж. Харин энэ бүхнийг нэгэн үе Мянганбаярын эхнэр байсан топ модель Пүрэвсүрэн огтхон ч таашаадаггүй гэнэ. Одоо хүртэл тэдний Хайрмааг хүлээн зөвшөөрч чаддаггүй топ модель “Мянгаа олон хүүхэдтэй ч гэсэн миний охинд л хамгийн их хайртай байдаг” гэж эргэн тойрныхондоо ярьж явдаг сурагтай.
М.АНИР