
Хамтарсан Засгийн газрын нэг тал болох МАН-ын дарга С.Батболд өчигдөр энэ тухай асуултад “Манай нам анхны байр суурь дээрээ хэвээрээ. Засгийн газар энэ чигээрээ байх болно” гэж хариулсан.
Харин Ардчилсан намынхан тоглоом шоглоомын завсраар учир битүүлэг үг хэлсээр буй. Ингээд өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд болох Ардчилсан намын удирдлагын сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтыг хүлээх үлдлээ. Түүн дээр дарга нар учир нь олдох үг хэлнэ гэж найдъя.
Д.ОЮУН