Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургууль бүр шатар, цэцэрлэг бүр даам тоглож сурах хөдөлгөөн өрнүүлсэн нь зохих үр дүнд хүрч байгаа ажээ. Тус аймгийн хэмжээнд 35 сургуульд шатрын дугуйлан хичээллэж, нийтдээ 1800 гаруй сурагч хамрагдаад байна. Сумдаас Алтанбулаг, Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Хүдэрийн сургуулийн удирдлага, багш нар энэхүү хөдөлгөөнд идэвхи санаачилгатай ажиллажээ. Түүнчлэн цэцэрлэгүүдийн 60 хувь нь даамны дугуйлан ажиллуулдаг байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүүхэд багачуудыг шатар, даамаар хичээллэх хөдөлгөөнийг дэмжиж, сургууль, цэцэрлэгүүдэд 370 гаруй шатар бэлэглэсэн нь шатрын спортыг хөгжүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болжээ.
А.Зул