Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Хүмүүс твиттерийг янз бүрийн зорилгоор, янз бүрийн байдлаар ашигладаг л даа өөрийн ажигласнаар твиттерчидийг ангилах гээд үзье:

1. Алдартнууд

Ихэвчилэн бүх амьдрал нь олны анхаарлын төвд байдаг хүмүүс дэлхийд алдартай урлаг, спортын одууд, нөлөө бүхий улс төрч, бизнесменүүд дэмжигч, фенүүддээ бодит мэдээлэл хүргэхээр, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж өөрийн үзэл бодлоо хуваалцахаар твиттер ашигладаг. Тэд төдийлөн хүмүүсийг дагаад байдаггүй л дээ учир нь тэдний  зорилго сонсох бус ярих, хааяа л дагагсдынхаа асуултанд хариу бичдэг байх.

2. Мэдлэг, мэдээллээ хуваалцагчид

Шинэ зүйл олж мэдвэл хамгийн түрүүнд твиттерт орж ирж бичдэг хүмүүс, тэднийг дагах нь мэдээж ашигтай, шинэ мэдлэг, мэдээ мэдээлэлийг цаг алдалгүй олж авна.

3. Бизнесийн зорилгоор ашиглагчид

Сүүлийн үед байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, шинэ мэдээ мэдээлэлээ хэрэглэгчиддээ хүргэх, хэрэглэгчидтэйгээ ойр байх тэдний санаа бодлыг сонсох зорилгоор твиттер ашигладаг болсон. Түүнийг хөтлөгчид ихэвчилэн байгууллагын АйТиг хариуцагчид, маркетингийн ажилтанууд, удирдлагууд нь байдаг.

4. Твиттерт амьдрагсад

Тэд яг одоо юу хийж байгаагаа, юу бодогдож бгаагаа гээд л бүгдийг бичдэг. Түүний тухай мэдэхийг хүсвэл твиттерийг нь гүйлгээд нэг уншчихад л хангалттай. Хуучны танилууд шиг л болно доо…

5. Идэвхитэй жиргээчид

Яг одоо хаана юу хийж байгаагаа тайлагнахгүй ч ихэвчилэн үзэл бодлоо хуваалцах зорилгоор ашигладаг идэвхитэй жиргээчид.

6. Чатчид

Ихэвчилэн танил хүмүүстэйгээ чатлахаар орж ирдэг хүмүүс бас байнаа. Заримдаа тодорхой асуудлын талаар үзэл бодол солилцдог боловч ихэвчилэн маазараан явагдчихдаг муу талтай. Нэг хэсэг манайхан их чатладаг болсон байсан, сүүлийн үед овоо олон нийтийн газар чатлаад байх нь зохисгүй гэж үзсэн үү? яасан? юутай ч дэлгэц дүүрэн чат байх нь багассан.

7. Идэвхигүй жиргээчид

Цаг тутам жиргээд байдаггүй ч сард ядаж 3 сард нэг удаа шагайгаад юм биччихнээ.  Ихэвчилэн л хуучны танилтайгаа холбоо барихаар орж ирээд гардаг байх. Тэд твиттерт төдийлөн ач холбогдол өгдөггүй л болов уу?

8. Сонсогчид

Тэд зөвхөн хүмүүсийн жиргээг уншаад л явдаг байх. Зарим нь ч утгыг нь олохгүй баахан хүн дагачихаад яахаа мэдэхгүй гараад явсан ч байж мэднэ юутай ч жиргээ хийдэггүйчүүдийг энд хамааруулав.

Эх сурвалж: http://newcoder.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж