iFaith ашиглан SHSH blob хадгалах

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

iFaith ашиглан SHSH blob хадгалах

SHSH blob хадгалан авах гэдэг нь Jailbreaking хийхийн салшгүй нэгэн хэсэг билээ. Үүнгүйгээр Apple компаниас шинэ үйлдлийн системийн хувилбарыг гаргасны дараагаар өмнөх үйлдлийн системийн хувилбар уруу бууруулах боломжгүй байдаг билээ.   Apple firmware-г  signing хийсэн үгүйгээс үл хамааран үйлдлийн системийг бууруулах боломжтой бөгөөд тухайн firmware-ийн shsh blob танд хэрэг болно.

Ингэхийн тулд iFaith танд хэрэг болох бөгөөд Tinyumbrella-тай адилавтар боловч тус программ нь Apple-ийн серверээс SHSH blob-г гаргаж ирдэг бол iFaith нь шууд таны iDevice-аас задлан авдаг байна.

iFaith нь мөн custom ipsw-г үүсгэхдээ SHSH blob-той нь холбож өгснөөр үйлдлийн системийг бууруулах боломжтой болдог. Мөн тус программ нь iDevice-ийг PwnedDFU горимд оруулж өгснөөр iTunes-ээр custom ipws-ийг уншиж сэргээх боломжтой болгодог.

Тус багаж нь зөвхөн Windows-ийн хувилбар байгаа бөгөөд дараахи төхөөрөмжүүд болон үйлдлийн системүүдэд ажиллана.

    iPhone 4: iOS 4.0.x, iOS 4.1, iOS 4.2.x, iOS 4.3.x, iOS 5.0, iOS 5.0.1
    iPhone 3GS: iOS 3.x.x, iOS 4.0.x, iOS 4.1, iOS 4.2.x, iOS 4.3.x, iOS 5.0, iOS 5.0.1
    iPad 1: iOS 3.x.x, iOS 4.2.x, iOS 4.3.x, iOS 5.0, iOS 5.0.1
    iPod Touch 4G: iOS 4.1, iOS 4.2.x, iOS 4.3.x, iOS 5.0, iOS 5.0.1
    iPod Touch 3G: iOS 3.x.x, iOS 4.0.x, iOS 4.1, iOS 4.2.x, iOS 4.3.x, iOS 5.0, iOS 5.0.1
    iPod Touch 2G: iOS 3.1.x, iOS 4.0.x, iOS 4.1, iOS 4.2.x
    Apple TV 2: iOS 4.1, iOS 4.2.x, iOS 4.3, iOS 4.4, iOS 4.4.1, iOS 4.4.2, iOS 4.4.3

http://tsendl.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж