Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Твиттер гэж юу вэ?

Twitter  гэдэг нь жиргээ гэсэн утгатай үг. Твиттерийг хүмүүс ихэвчилэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох,  цаг алдалгүй мэдээлэл түгээх, хэрэглэгч танилуудтайгаа харилцах зорилгоор ашигладаг.

Твиттерийн талаар олон тодорхойлолт хэлж болно л доо "Богино хэмжээний блог", "Real-time мэдээллийн сүлжээ" гээд л…

"Богино хэмжээний блог"

Нэг төрлийн блог юм даа. Ялгаа нь энэ блогт бичих бичлэгүүд тань 140 тэмдэгтэд багтсан байх шаардлагатай. Гэхдээ энэ нь ч бас цөөн үгээр аливаа зүйлийг илэрхийлэх чадварт сургах сайн талтай шүү.

"Real-time мэдээллийн сүлжээ"

Эгшин тутамд танд мэдээлэл хүргэж, бас таны мэдээллийг түгээж байна гэсэн үг. Таны дагасан хүмүүс/following/-ийн жиргээ/бичсэн зүйл/ секунд тутамд таны дэлгэц дээгүүр урсаж байх болно мөн мэдээж таныг дагагчид /followers/-д таны жиргээнүүд тухай бүр харагдана. 

"Нийгмийн толь"

Олон хүний жиргээнээс нийгмийн олон үйл явц тэдгээрийн талаарх олон үзэл бодлыг олж харж болно. Судлаачидад их сайхан ажлын талбар шиг санагддаг.

Боломж, давуу тал, хэрэглээ…

Хамгийн чухал нь твиттер танд зөвхөн хүссэн хүмүүсээ л сонсох эрхийг олгоно. Та  зөвхөн сонсохыг хүссэн хүмүүсээ л дагах эрхтэй.

Твиттерт нэгдсэнээр сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авахаас гадна, видео болон бусад мэдээллийн линк, зураг түгээх болон өөрийн сонирхдог зүйлийнхээ талаар маш их мэдээллээс хайлт хийн илүү оновчтой мэдээлэл олж авах боломжтой.

Ашиглахад маш хялбар мөн таны утас интернэттэй бол хэзээ ч, хаанаас ч жиргээд бас бусдын жиргээг уншаад байж болно шүү дээ.

За тэгээд та твиттерт нэгдэхээр шийдсэн бол http://www.twitter.com сайтруу орж бүртгэл үүсгээрэй! Мөн нэг зүйл анхааруулахад ганц ч жиргээ хийгээгүй, өндөгний зурагтай хүнийг жиргээчид төдийлөн дагадаггүй учир эхлээд пропайлаа бүрэн болгоод жиргээ хийчихээд хүмүүсийг дагаарай! 🙂 Танд амжилт хүсье!

Эх сурвалж: http://newcoder.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж