Газар зохион байгуулах төлөвлөгөөгөө баталжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Газар зохион байгуулах төлөвлөгөөгөө баталжээ

Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас энэ онд гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэхээр 13 байршилд 67 иргэний 2,2 га газар олгохоор болжээ. Мөн төр засгаас хэрэгжүүлж буй хүн амыг орон сууцжуулах бодлогыг дэмжин Цэцэрлэг суманд нийтийн болон амины сууцны хотхоноор 2,2 га газар, 323 айлын эдэлбэр газар бүхий амины орон сууцны хороололд 19,8 га газрыг гурван байршлаар зуслангийн зориулалтаар 200 айл өрхөд 10 га газрыг тус тус эзэмшүүлэхээр 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ИТХ-ын хуралдаанаар батлуулав. Ингэхдээ Монгол Улсын Газрын тухай хуулийг үндэслэн Архангай аймгийн Газар зохион байгуулалтын 2006-2021оны ерөнхий төлөвлөгөө , 2008-2028 оны хот суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2010-2021 оны хөгжлийн цогц бодлого, 2010-2016 оны шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Зуун мянган айл”- орон сууцны хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлтэй уялдуулан боловсруулсан байна. Энэ онд малчдын бүлэг, ойн нөхөрлөл, хоршоодыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох зорилгоор газар тариалан, чацаргана, ЖДҮ-ийн чиглэлд түлхүү анхааран газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргав.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж