Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдсан.

Энэ үеэр Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Цэц "2008 онд баталсан Татварын өршөөлийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.5-д заасан "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй", 16.6-д заасан "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй…" гэсэн заалтуудыг зөрчсөн" гэж шийдвэрлэжээ.

Ингээд байнгын хорооны гишүүд ч олонхийн саналаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж