Амьтан, ургамлын үндэсний хүрээлэнтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Амьтан, ургамлын үндэсний хүрээлэнтэй болно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Амьтан, “ургамлын үндэсний хүрээлэн” байгуулахаар шийдвэрлэлээ. Хүрээлэн байгуулах газрыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу олгож, БОАЖЯ-тай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад үүрэг болгожээ. Энэхүү таслийн хүрээнд 12 мянга орчим га талбайд бутлаг, модлог ургамлын төгөл бий болгох бөгөөд голын хөндийд байгалийн зарим зэрлэг жимс болон эмийн ургамал тарих 20 орчим зэрлэг амьтан нутагшуулах гээд зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд тус бүс нутагт зоо парк, жуулчны бааз байгуулах юм байна. Мөн байгалийн өвөрмөц тогтоцод тулгуурлан хиймэл нуур байгуулж түүнийг дагасан наран шархлагын газар, амралт, рашаан сувилал, өвлийн спорт, аялул жуулчлалын үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр төлөвлөжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж