Гурилын үнэ буурч, махны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ буурч, махны үнэ өсчээ

Үндэсний статистикийн газраас Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний ханшийн талаар судалгаа хийжээ. Хүнсний нийт бүтээгдэхүүнийг өмнөх арваннэгдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад дунджаар 4.5 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хоёр хувиар тус тус өссөн байжээ. Тухайлбал, махны дундаж үнийг өмнөх жилтэй харьцуулахад  9.9-10.6 хувь, үхрийн махны үнэ 3.7-4.4 хувь, ямааных 5.9 хувь, адууны махных 9.0 хувиар тус тус өсчээ. Харин гурилын үнийг өмнөх оны ханштай харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурил 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар тус тус буурсан байна.

Д.Баатар

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж