New York Daily News сонинд өгүүлснээр “Молотовын коктайль” гэх шатах бодистой саваар гал тавьсан байна. Хууль хяналтынхан шатах лонхыг Лонг Айланд дахь хувийн байр луу шидэж байсан хүний бичлэгийг олжээ. Энэ галдалтын өмнө Квинсийн районд бас нэг ийм хорлон сүйтгэл хийгджээ.
Нью-Йоркийн мэр Майкл Блумберг үүнтэй холбогдуулан үзэн ядалтын гэмт хэргийн тасгийнхан бүрэн хэмжээний мөрдөн байцаалтад орсон хэмээн мэдэгджээ. Тэд Америкийн Калифорнид гарсан хэрэгтэй энэ холбоотой эсэхийг тогтоох гэнэ. Америкийн хэвлэл мэдээллээр бичснээр энэ даваа гаригт машинууд шатаасан хэргийн сэжигтэнг Лос-Анжелест баривчилсан байв. Уг хотод дөрөв хоногийн дотор 53 гал гарч цөөнгүй машин мөн нэг байшин шатсан байв. Лос-Анжелест гал тавьсан сэжигтэн нь Германы иргэн 24 настай Гарри Буркхарт гэдэг залуу хэмээн Reuters дамжуулсан байлаа.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин