Соёлын өв гэдэг цаг үеийн шалгуурыг давсан , бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн ,тухайн ард түмний оршин тогтнох үндэс болсон , түүх соёл угсаатан, ш/у, урлагийн ач холбогдолтой биет болон биет бус үнэн зүйлсийг хэлж байгаа юм. соёлын өвийг хамгаалах тэр дундаа соёлын биет бус өвийг хамгаалах асуудал 1990-ээд оноос эхэлсэн.Соёлын биет бус өв гэдэг бол тухайн ард түмний оршин тогтнох гол үндэс байдаг.Тиймээс Юнискогоос *хүн төрөлхтөний утг соёл , аман үйл шилдэг дээжийн тунхаглал* гэдэг хөтөлбөрийг 2001 онд гаргаж монгол улс 2003 онд *морин хуур ба уламжлалт урлаг* гэж дангаар нь бүртгүүлсэн. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2003 онд батлагдаж монгол улс 2005 онд элсэж орсон 2005 онд уртын дууг * монгол ардын уртын дуу* гэдэг нэртэй монгол улс, БНХАУ-тай хамтарч бүртгүүлсэн.
Үргэлжлэл
Холбоотой мэдээ