Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Д.Болдын дуэтүүд

Саяхан л “Монгол поп” хэмээх цомгоо гаргаж байсан дуучин Д.Болд дахин шинэ цомог гаргажээ. Тэрбээр шинэ цомгоо оны өмнөхөн худалдаанд гаргасан бөгөөд хэдийнэ “Hi-Fi Reocrds”-ын шилдэг 10 цомгийн жагсаалтыг борлуулалтаараа тэргүүлээд эхэлжээ.

Түүний шинэ цомгийн нэр “My duets”. Энэхүү цомогт нь түүний бусад дуучидтай хамтран дуулсан дуунаас бүрдсэн байна. “Гурван охин” хамтлагийн дуучин Н.Соло, Э.Агиймаа, Б.Эгшиглэн зэрэг рок попын уран бүтээлчидтэй хамтран дуулсан хит дуунууд багтсан “My duets” цомог нь “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа аж. Цомгийн үнийн хувьд “Монгол поп” цомогтой адил 9999 төгрөг байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж