“Бид хямд өртөгөөр чанартай барилга барьсан”

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

“Бид хямд өртөгөөр чанартай барилга барьсан”

Өөдлөх айл үүднээсээ гэх үг байдаг. Улсын маань үүд хаалга болсон Замын-Үүд боомтод зургаан давхар барилга баригдлаа. Энэ нь тэндээ хамгийн өндөр барилга нь гэвэл итгэхгүй хүн байж юун магад. Гэхдээ энэ үнэн. Өнөөг хүртэл баригдсан барилга, бүтээн байгуулалт гээд гавих юмгүй Замын-Үүдэд зургаан давхар орон сууцыг хямд өртөгөөр барьж, зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаанд гаргасан “АССЭ” ХХК-ын Ерөнхий захирал В.Ганзоригтой уулзаж ярилцсан юм.

-Танай компани Замын-Үүд боомтод хамгийн өндөр тооцогдох орон сууцны барил­гыг хямд зардалаар барьж ашиглалтанд оруулсан гэж сонслоо. Энэ барилгууд ямар үнээр зарагдаж байгаа вэ?

-Манай компани Замын-Үүдийн төрийн албан хаагч­дын амьдрах орчин нөх­цө­лийг сайжруулах, хөгжил цэцэг­лэлтэд нь хувь нэмэр оруулах үүднээс зургаан давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулсан. Хамгийн гол нь хямд өртөгөөр чанартай өнгө үзэмжтэй барилгыг барьж болдог юм гэдгийг л харуулахийг зорьсон.

-Яагаад Заавал төрийн албан хаагчид гэж. Жирийн оршин суугчид уг орон сууцыг худалдаж аваад амьдарч болох­­гүй гэсэн үг үү?

-Яг ч тийм биш л дээ. Барилга баригдсан газар нь Замын-Үүдийн Цагдаагийн газ­рын мэдэлд байдаг юм. Манай компани Замын-Үүдийн Ца­г­даагийн газартай, гэрээ байгуул­саны үндсэн дээрээс тухайн газар хямд өртөгөөр орон сууц барьж төрийн албан хаагчдийг орон сууцаар хангасан гэсэн үг. Гэхдээ манай орон сууцанд ганцхан төрийн албан хаагчид ч биш Замын-Үүдийн оршин суугчид бизнес эрхлэгчид ч амьдарч байгаа. Зөвхөн төрийн албан хаагчдад зориулсан барь­сан орон сууц гэж ойлгож болохгүй л дээ. Ер нь манай Замын-Үүд бусад орон нутгийн сумдыг бодвол төрийн албан хаагчид харьцангуй ихтэй. Хи­лийн боомт гэдэг утгаараа ч энэ нь ойл­гомжтой шүү дээ.

-Танай компанийн барьсан зургаан давхар барилга нь Замын-Үүдийн хамгийн өндөр барилга гэсэн. Энэ орон сууц­­нууд хичнээн төгрөгийн зар­да­лаар баригдсан бэ.

-Нийт 4,5 тэрбум төгрөгийн өртөгөөр л боссон. Энэ нь нэлээд бага өртөгөөр барьсан гэсэн үг. Гэхдээ бага үнээр боссон болохоор муу барилга гэж ойлгож болохгүй. Ер нь Замын-Үүдийн ус нь өөрөө их муу хужиртай. Эндэхийн оршин суугчид нь өөрсдөө баллонтой цэвэршүүсэн ус хэрэглэдэг шүү дээ. Тэгээд ч гурван давхараас дэээшээгээ ус нь гардаггүй сонин онцлогтой.  Үүнийг манай компани гадаадаас өндөр хүчин чадалтай техник хэрэгсэлийг нь оруулж ирээд шийдэж чадсан. Усныхаа цоргийг нээгээд л гоожиж буй усыг ундандаа шууд хэрэглэж болно гэсэн үг.

-Цаашдаа ямар барилга барихаар төлөвлөөд байгаа вэ. Замын-Үүдэд өөр бүтээн бай­гуу­л­атийн ажыг эхлүүлэх үү?

-Энэ жил манай компани өмнөх жилийн амжилтаа батат­гаад илүү олон бүтээн байгуу­лалтуудыг хийхээр төлөвлөөд байна. Ирэх гуравдугаар сараас 13 давхар орон сууцны барил­гын ажлыг эхллүүлнэ гэлээ. Ямартай ч хөгжил буурай, дэд бүтэц хөгжөөгүй гэж ад үзэгддэг ЗамынҮүд удахгшй өнгө алаг­ласан өндөр өндөр орон сууцнууд сүндэрлэн босох нь.

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж