АН-ын 4:11 уулзалт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

АН-ын 4:11 уулзалт өнөөдөр болно

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв
гаригт Ардчилсан намынхан 4:11 уулзалтыг сэтгүүлчдийн дунд зохион
байгуулдаг. Шинэ оны анхны уулзалт өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд
11.00 цагт болох гэж байна. Уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг,
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, мөн УИХ дахь Ардчилсан намын
бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарын гишүүд оролцох гэнэ. Тэд цаг үеийн
сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгөх юм
байна.

Ардчилсан намын даргын хувьд өнгөрсөн сард сэтгүүлчидтэй
4:11 уулзалтаа зохион байгуулах үеэрээ шинэ оны эхний сард Улаанбаатар
хотноо 2000 хүн оролцсон цугларалт зохион байгуулж, үүний дараа Үндэсний
зөвлөлдөх хорооны хуралдааныг товлоно гэсэн мэдэгдлийг хийж байсан.
Тэгвэл марааш болох уулзалтын үеэр Ардчилсан нам хамтарсан Засгийн
газраас гарах болсон гэх мэдээлэл тарсан нь үнэн үү, Эхчүүдэд урамшуулал
олгох тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулиуд дээр Ардчилсан
намын бүлэг ямар учраас эсрэг байр суурь баримтлан холбогдох байнгын
хорооны хуралдаанд оролцохгүй байгаа вэ гэх мэтчлэн маш олон асуултад
хариулт авах боломж гарах аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж