Нэгдсэн банк анхны сургалтаа зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Нэгдсэн банк анхны сургалтаа зохион байгуулжээ

Нэгдсэн банк анхны сургалтаа зохион байгуулжээ
Монголшуудан, Хадгаламж банкууд нэгдэн Нэгдсэн хадгаламж банкийг байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монголшуудан банкны тамгыг Монголбанкинд гардуулан өгч, энэ нь манай улсын банк санхүүгийн салбарын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал хэмээн зарлагдсан. Нэгдсэн банк өнгөрсөн долоо хоногт  салбар нэгжийн ахлах эдийн засагч нартаа сургалт зохион байгуулсан байна. Сургалтад тус банкны 310 салбар нэгжийнхэн хамрагдсан байна. Мөн салбар, тооцооны төвийн бүх захирлууд оролцжээ. Энэхүү сургалт нь Нэгдсэн хадгаламж банк байгуулагдсанаас хойшхи анхны сургалт юм. Сургалтын онцлогийн талаар “Хадгаламж” банкны Салбар банк хариуцсан орлогч захирал П.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Хоёр банк нэгдсэний дараа, салбар нэгжүүдийн захирлуудад хийгдэж байгаа анхны сургалт, семинар. Энэ үүднээс банкны хэтийн зорилго, стратеги, бодлого, зорилтуудыг тодорхойлж, удирдах дээд төвшнөөсөө эхлээд үндсэн нэгжийн ажилтан хүртэл нэгдсэн ойлголттой болоход энэ сургалтын ач холбогдол оршиж байна. Нөгөө талаар бид харилцагч, үйлчлүүлэгчиддээ зээлийн, харилцах хадгаламжийн,  хүүгийн хамгийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцлүүд, шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг санал болгохоор ажиллаж байна” гэж ярилаа.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж