Ирина Шейк “Playboy”-д зургаа тавихгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Ирина Шейк “Playboy”-д зургаа тавихгүй

Оросын загвар өмсөгч, хөлбөмбөгч Кристиан Рональдогийн найз бүсгүй Ирина Шейк  эрчүүдийн “Esquire” сэтгүүлд цээж нүцгэн зураг авахуулж, ярилцлага өгөхдөө “Би дотуур хувцасны модель боловч надад зиндаа бий. Би Хью Хефнерийн хямдхан “Playboy” сэтгүүлд хэзээ ч зураг авахуулахгүй” гэжээ. Тэрбээр ярилцлагадаа “Playboy” сэтгүүл түүнд хамтарч ажиллах санал олон удаа тавьж, багагүй мөнгө санал болгож байсан гэнэ. Түүний хэлснээр супер загвар өмсөгч Наоми Кэмпбелл, Клаудия Шиффер нар амжилтын оргилд хэдийнэ хүрч, харьж явах үедээ “Playboy”-д нүцгэн зураг авахуулсан нь тэднийг улам сонгодог болгосон юм” хэмээн ярьсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж