Н.Энхбаярын гомдлыг ЧД-т хамаарна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын гомдлыг ЧД-т хамаарна гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярын Сүхбаатар дүүргийн шүүхэд оны өмнө гаргасан нэхэмжлэлийг харьяаллын бус хэмээн буцаасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр түүний гомдлыг  харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүх  шийдвэрлэх ёстой гэнэ. Хуулиндаа иргэний журмаар гаргасан гомдолд  долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэж, 14 хоногийн дотор шүүгчид хуваарилдаг аж. Хэрэв гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзвэл хоёр сарын хугацаанд  хэргийг  хэлэлцдэг байна. МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг өөрийг нь эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байхад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа аж. Тиймээс Ц.Нямдоржоос 100 сая төгрөг  гаргуулах,  ташаа мэдээлэлдээ тухай бүрт нь залруулга хийхийг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж