Унгадаг баатар: Үлгэр үргэлжилсэн нь (үргэлжлэл 12)

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Үлгэр үргэлжилсэн нь (үргэлжлэл 12)

Унгадаг баатар: Үлгэр үргэлжилсэн нь (үргэлжлэл 12)
Бөндөөлэй,
Бөндөөлэй хэмээн хашгирах дуунаар Унана цочин сэрвэл Бөөсөн
жаал байдагаараа чичрэн Бөндөөлэй хэмээн зүүдэндээ яриж байлаа. Унана
дэргэд нь очин мөрнөөс нь баривал Бөөсөн жаал цочин сэрээд. Өө, хар
дарсан зүүд байсан юм уу? гэж инээмхийлчихээд эргээд унтаад өгөв. Унана
эргэж унтахаар хэвтсэн боловч нойр нь хулжин бөхөж буй галаа сэргээн
хэсэг суун тэнгэрийг ажиж байтал хэн нэгэн хажууд нь ирж суув. Гайхан
харвал үлгэрч өвгөн Ёнас өндөр болчихоор нойр багасах юмдаа. Удахгүй
мөнхөд нойрсох бие унтаж тэвчдэггүй биз ээ!?Ё хэмээн намуухан тэгсэн
атлаа цоглог хэлээд ЁЧи яагаад ийнхүү явах болсон юм бэ?Ё гээд харц
тоогтоовол Унана ЁАмьдрал гэдэг сонин юм аа. Санамсаргүй зүйл ээлж
дараалан бөмбөгдөөд.Ё гэвэл үлгэрч өвгөн Ёхүн болгоны амьдрал тийм
бишдээ..Ё гээд тэнгэр өөд ширтэв. Унана ч гэсэн тэнгэр өөд ширтвэл өдөр
шөнийн зааг дээр зүүн талаас нар урган гэрлээ уулын цаанаас түгээн байх
ахул сар баруунтаа хэлбийн бүдийгээд алга болж байв. Тэнгэрийн одод
анивчсан хэвээрээ л үзэгдэнэ. Та хоёр юу харж байгаан? Тэнд юу байгаан?
гэсээр Бөөсөн жаал хэрэгт дурлан хажууд нь ирж тэнгэр ширтээд холын
холд нисэн буй ямар нэг юмыг харах гэсэндээ гараа саравчилсан боловч юу
ч олж үзсэнгүй. Гоо сайханг мэдрэхэд цаг хугацаа, бас бус юм хэрэгтэй
байдаг мэт. Банка ч гэсэн бусадыг дууриан тэнгэр өөд гөлийсөнөө улихаас
өөр юу ч хийсэнгүй. Баярлаад аль эсвэл гомдоод ерөөсөө эсвэл ингэдэг
болохоороо ч юм уу? ойлгомжгүй ажээ. Бүгд сэрсэн тул өглөөний ундандаа
жимс этэр хэрэглээд үлгэрээ үргэлжлүүлэхээр боллоо. Бөөсөн жаал зогсоо
зайгүй шалан байсан тул арга ч үгүй байхаа даа…
Үргэлжлэл
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж