Ману Жинобилли хүнд бэртэл авлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Ману Жинобилли хүнд бэртэл авлаа

NBA-ын ахмад бүрэлдэхүүнтэй багуудын нэг “Сан-Антонио Сперс” сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлийн асуудлаас салж чадахгүй байгаа. Харамсалтай нь, энэ удаад ч тэд онооны лидер Ману Жинобиллиг дахин бэртэлд алдлаа. “Сан-Антонио Сперс” баг Тим Данканыг зодог тайлахаас өмнө дахин нэг удаа аварга цолд хүрэх эрмэлзэлтэйгээр шинэ улирлыг эхлүүлсэн. Гэхдээ тэд гол тулах хүч болох Данканы талбайд тоглох минутыг хязгаарлалттайгаар барьж, плей-оффт нөөж байгаа. Ингэхийн тулд Жинобилли, Тони Паркер нар довтолгооны санаачилгыг авч, залуу тоглогчдыг удирдаж байсан билээ. Харамсалтай нь, “Миннесота Тимбервулвес” багтай хийсэн өнөөдрийн тоглолтын хоёрдугаар үед Аргентин хамгаалагч Ману Жинобилли зүүн гартаа гэмтэл авснаар талбайг чөлөөлжээ. Эмч нар урьдчилсан байдлаар 4-6 долоо хоног буюу нэг сар гаруй хугацаанд талбайд гарах боломжгүй гэж дүгнэж байна. Түүнгүйгээр өрнөд бүст плей-оффын байрлалаа хамгаалах хүндхэн даалгавар Грег Поповичид ирж байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж