“Samsung” Хятадад үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Samsung” Хятадад үйлдвэр байгуулна

“Samsung Electronics” Засгийн газраасаа Хятадад санах ойн чип үйлдвэрлэх эрх авчээ.  Өмнөд Солонгосын эдийн засаг, технологийн сайд ийм зөвшөөрөл олгосноор технологийн хулгайгаас хамгаалж, бүтээгдэхүүний патентын эрхийг баталгаажуулна гэж мэдэгдсэн байна.  Чип үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг “Samsung” Хятадын зах зээлд хүрээгээ тэлэхээр зорьж байгаа ажээ. Хятадад байгуулах тус үйлдвэрт “Samsung”-ын гар утас, MP3 тоглуулагчийн чипийг үйлдвэрлэх юм байна.  Үйлдвэр байгуулахад хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт шаардлагатай тул бүтээгдэхүүнийг зүгээр нэг дуурайлгасан хямд дизайн гаргах нь хангалтгүй гэж технологийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж