“Мини” баг Дакар раллиг өнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Мини” баг Дакар раллиг өнгөлж байна

Авто машины бартаат замын Дакар ралли тэмцээн Өмнөд Америкт үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь гараа боллоо. Энэ өдөр автомашины ангилалд Испанийн Нани Рома ялалт байгуулав. Харин Польшийн Кирсистоф Холовзик хоёрдугаар байрт орсноор нийлбэр дүнгээр тэргүүлэх болжээ. Харин Рома дөрөвдүгээрт жагсч байна. Гэхдээ тэрбээр тэргүүлэгч Холовикоос ердөө нэг минут, 50 секундын зөрүүтэй байгаа юм. Харин өнгөрсөн жилийн аварга Нассер аль-Аттия зургадугаарт бичигдэж байгаа бол 2009 оны аварга Де Вильерс гуравдугаарт бичигдээд байна. Дакар раллигийн гурав дахь өдөр суудлын тэрэгний ангилалд “Мини” багийн хоёр нисгэгч эхний хоёр байрыг эзэлсэн нь энэ байв.

Мотоциклчдийн байрлалд мөн огцом өөрчлөлт гарлаа. Мотоциклчдийг энэ өдөр Сайрил Деспре тэргүүлснээр Марк Комаг нэг байр ухруулж, тэргүүллийг гартаа аваад байна. Учир нь Испанийн Марк Кома энэ өдөр зургадугаар байрт орсон юм. Нийлбэр дүнгээр Деспре Марк Комагаас 10 минут 12 секундын давуутай тэргүүлж байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж