Ким Кардашианы эсрэг кампанит аян эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Ким Кардашианы эсрэг кампанит аян эхлэв

Тэрбумтнуудад өндөр татвар ноогдуулахыг дэмжигч америкчууд  реалити шоуны од Ким Кардашианаас шийтгэлээ эхлэхээр шийдэж, хэдэн тэрбумын орлогодоо дүйцсэн татвар төлөхийг уриалсан компанит ажил явуулж эхэлжээ. Армень гаралтай Ким Кардашиан реалити шоуны од болсон цагаас хойш гэр бүлийнхэн болон эгч дүүсээ шоунд татан оруулж, өөрийн хувийн амьдралыг дэлгэсэн шоу хийх болсон билээ. Ким Кардашиан 2010 онд реалити шоунаас 12 сая ам.долларын ашиг олсон ч Калифорни мужийн орлогын татварын хуулийн дагуу 47,000 ам.долларын орлоготой, 10.3 хувийн татвар төлдөг нэгнээс ердөө нэг хувиар илүү татвар төлснийг иргэд шударга бус зүйл гэж үзэж байгаа юм байна. Кампанит ажил явуулж буй иргэд “Хүн болгон Кардашиан шиг төрөх албагүй ч татвар төлөхдөө бүгд тэгш эрхтэй байх ёстой” гэжээ. Харин Ким Кардашианы төлөөлөгч ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж. Нэг жилд нэг саяаас илүү ам.долларын орлого олдог тэрбумтнуудын орлогын татварыг 3-5 хувь болгох хуулийг дэмжигчидтэй Калифорнийн багш нарын холбоо мөн нэгдсэн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж