Хятад цахим хяналтаа чангатгана

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Хятад цахим хяналтаа чангатгана

Хятадын төрийн тэргүүн Ху Жинтао улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, залуусын ихэнх нь "баруунжих" хандлагад өртөж байгааг сэрэмжлүүлжээ.

Хятад залуусын 80 гаруй хувь нь интернэт идэвхтэй ашигладаг төдийгүй энэ нь нийгмийн оюун санаанд нөлөөлөх сөрөг үр дагавар авчирч байна хэмээсэн байна. Коммунист намын шийдвэрээр тус улсад интернэт хэрэглэгчдийн тоог хязгаарлах бодлого барьж байгаа төдийгүй зарим төрлийн цахим хуудсыг сүлжээнээс бүр мөсөн устгах аж.

Тухайлбал, "Фэйсбүүк", "Твиттер" "Ю Түб" зэрэг сайтууд түлхүү олон хандалттай байгаагаас Хятадад оюун санааны тэрс үзэл дэлгэрэх аюултай хэмээн намын удирдлагууд дүгнэжээ. Коммунист намын албан тушаалтнууд интернэт хэрэглэгчдийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хянаж эхэлжээ.

Т.Батсугар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж