Энэ сарын сүүлээр цахим иргэний үнэмлэх олгох болсонтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт /УБЕГ/ ажиллалаа. Гишүүд иргэний цахим үнэмлэхийн загвар, хийц, хэвлэх явцын байдалтай танилцсанаас гадна үнэмлэх олгоход тулгамдаж буй асуудлуудыг УБЕГ-тай ярилцав. Цахим иргэний үнэмлэхийг энэ сарын 16-наас хэвлэлтэд оруулж, сарын сүүлээр тараахаар ажиллаж буйгаа УБЕГ-ын удирдлагууд гишүүдэд танилцуулж байлаа. Дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай энэхүү үнэмлэхэд тухайн хүний талаарх бүхий л мэдээллийг багтаах боломжтой аж. Бид цахим иргэнээ үнэмлэх авахдаа ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүй, зөвхөн хуучин иргэний үнэмлэхээрээ сольж авах бөгөөд иргэний үнэмлэхгүй иргэд архивын лавлагаа авчирсан тохиолдолд цахим үнэмлэхийг олгох юм байна.
Цахим үнэмлэх олгох явцтай танилцлаа
Б.Ойнбилэг