Энэ жил цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-нөөс 1 дүгээр сарын 22-ны хооронд ажлын өдөр 09.00 – 20.00 цаг хүртэл, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд явагдана. Өнгөрсөн жил цэргийн бүртгэлийг туршилтын журмаар цахим хэлбэрээр явуулж байсан бол өнөө жилээс дүүрэг бүр цэргийн бүртгэлийг албан ёсоор цахим хэлбэрээр явуулахаар боллоо. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг нууцын зэрэглэлтэй байлгахад чиглэгдэх юм. Хурлын үеэр дүүргийн цэргийн штабын дарга нар бүртгэлийг явуулах бэлтгэл ажлыг тайлагнав. Нийт есөн дүүрэгт 132 гаруй хороо байдгаас 20 хороо нэмэгдэж, нийт 152 хороотой болсон бөгөөд бүх дүүрэг цэргийн бүртгэл явуулахад бэлэн болжээ.
Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар дүүргийн цэргийн штабын дарга нарт дараах ажлыг үүрэг болголоо.
Үүнд: Бүртгэлд хамрагдаж чадалгүй хоцорсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахгүй байх, цэргийн бүртгэлд хамрагдах нь Монгол Улсын иргэний үүрэг учраас иргэдийг бүртгэл хамрагдахад хураамж авахгүй, бүх дүүрэг хороонд цэргийн үүрэгтний үнэмлэх олгогдсон байх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.